Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нь 320,000 гаруй иргэнд 1987 онд зочид буудлын зориулалттай баригдсан барилгад эмнэлгийн 2-р шатлалын тусламж үйлчилгээг боломжит хүчин чадлаасаа хэд дахин их ачаалалттай ажиллаж, иргэдэд үйлчилдэг. Шинээр 200 ортой, мэс заслын болон яаралтай түргэн тусламжийн тасагтай иж бүрэн амбулатори эмнэлгийн зураг төсвийг гүйцэтгэх хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгов.