Мөнх тогтвортой хөгжил сан ТББ нь 407-р нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж буй ээжүүдийн нярай үрсэд нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-Эх үрсийн баярын бэлэг хүргэн, эрүүл энхийг хүсэж байна.
407-р нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлагын зүгээс олон улсын байгууллага, хувийн хэвшлийн компанитай хамтран орчны тохижилт, сайжруулалт, хүмүүжигчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулан ажиллахыг зорьдог. Энэ удаад “Монцемент билдинг материалс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Мөнх тогтвортой хөгжил сангаар дамжуулан тус ангийн тохижилтын ажилд 20 тонн цементийн дэмжлэг үзүүллээ.
“Монцемент билдинг материалс” ХХК-н хамт олондоо баярлалаа.