Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүүхдэд ээлтэй, тав тухтай шаардлагатай тавилга, тохижолтыг ажлыг хийж, тус тасгийн гадна орц, гарцыг тэргэнцэр болон машинаар орж, гарах боломжтой болгон өөрчилж, гадаа нь саравч хийж өгч, хаягжилтай болгон шинэчиллээ.
Яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 300-500 гаран хүүхэд үйлчлүүлдэг бөгөөд тус тасгийн ачаалал тогтмол ихтэй байдаг ба хамгийн их бөөгнөрөл үүсдэг чухал хэсгүүд болох Хүлээн авах эрэмбэлэх хүлээлгийн хэсэг, Яаралтай тусламжийн А ба Б өрөөнүүд, Нярайн хүлээлгийн хэсгүүдэд нэн шаардлагатай тавилга, эд хогшлуудыг суурилуулснаар ажлын зохион байгуулалт сайтай орчинд хүүхдүүдэд түргэн шуурхай үйлчилгээг яаралтай горимоор өгөх боломжтой болж байна.